Аюулгүй байдлын зөвлөлд Герман сонгогдлоо

Хуучирсан мэдээ: 2010.10.14-нд нийтлэгдсэн

Аюулгүй байдлын зөвлөлд Герман сонгогдлоо

Герман аравдугаар сарын 12-ний өдөр Аюулгүй байдлын зөвлөлийн байнгын бус гишүүнээр хоёр жилийн хугацаатайгаар сонгогджээ. Германы төлөө эхний санал хураалтаар НҮБ-ын 128 гишүүн орон саналаа өгсөн нь шаардлагатай саналаас нэгээр илүү байв.

Барууны орнуудаас Аюулгүй байдлын зөвлөлийн байнгын бус гишүүнээр Португали сонгогдов. Канад энд өрсөлдсөн ч хоёрдугаар шатны санал хураалтад 78 санал авсны дараа нэрээ татсан байв.

Аюулгүй байдлын зөвлөлтөд ХБНГУ, Португали хоёр энэ жилийн эцсаар бүрэн эрхийн хугацаа нь дуусаж байгаа Австри, Турк хоёрыг солин  орж ирэх юм. Үүнээс гадна Аюулгүй байдлын зөвлөлийн чөлөөлөгдөж байгаа байнгын бус гурван гишүүний орон тоонд Ази, Латин Америк, Африкаас Энэтхэг, Колумби, Өмнөд Африкийн бүгд найрамдах улс сонгогдсон байна.

Аюулгүй байдлын зөвлөлийн  бүтцэд орсноор Герман түүний 14 байнгын бус гишүүд шиг дуу хоолойтой байх юм. Гэхдээ Аюулгүй байдлын зөвлөлийн байнгын таван гишүүн шиг хориг тавих эрх Германд байхгүй.

ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Гидо Вестервелле НҮБ-ын гишүүн орнуудад “итгэлийн зээл” үзүүлсэнд нь талархав. Аюулгүй байдлын зөвлөлийн байнгын бус гишүүн болоод Герман энэ байгууллагын шинэчлэлийн төлөө ажиллан тэр нь дэлхийн улс төрийн хүчний бодит дүр зурагт нийцэх ёстой гэж үзэж байна. Тухайлбал, Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүдийн тоог нэмэхийн төлөө Герман байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж