Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2010.10.14-нд нийтлэгдсэн

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна

Өнөөдөр үдээс өмнө УИХ-ын нэгдсэн чуулганаар гишүүд Монголбанкнаас оруулж ирсэн Мөнгөний бодлогыг хэлэлцсэн. Үдээс хойшхи хуралдаанаар ч мөн үг асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж, гишүүд Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдоржоос асуулт асуун хариулт авч байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Батбаяр “Монголчууд олон улсын хөрөнгийн зах зээл дээр мөнгө босгоод эхэлчихлээ. Энэ мөнгө орж ирж байгаа юу” гэж асуухад төв банкны ерөнхийлөгч “Яг одоогоор энэ мөнгө манайд орж ирээгүй байгаа, ороод ирсэн тохиолдолд эдийн засагт нөлөөллөө үзүүлэх болно” гэлээ.

Үдээс өмнөх хуралдаан дээр 17-хон гишүүн суусан бол үдээс хойш гишүүдийн идэвх нэлээд сэргэж, ирц ч нэмэгдсэн байна. Чуулганы хуралдаанд 39 гишүүн сууж, хуралдааныг УИХ-ын дэд дарга Н.Энхболд даргалж байна.

А.АНУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж