Арье Эльдад: Ираны Гитлерийг устгах юм сан

Хуучирсан мэдээ: 2010.10.14-нд нийтлэгдсэн

Арье Эльдад: Ираны Гитлерийг устгах юм сан

Фото: ISRAland

Аравдугаар сарын 13-ны өдөр Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад Бейрутад хүрэлцэн ирэв. Ахмадинежад засгийн эрхэнд гарснаасаа хойш хоёр дахь удаагаа ийшээ ирж байна. Нисэх буудал ба түүний цуваа  явах газруудад аюулгүй байдлын онц арга хэмжээ авч нисдэг тэрэгнүүд хотын дээгүүр эргэлдэж байна. Арми ба цагдаа хотын гудамж, талбайг самнаж байна.

Аюулгүй байдлын улмаас Ираны ерөнхийлөгчийн буух буудлыг эцсийн мөч хүртэл зарлаагүй байлаа. Үд дунд Ахмадинежадыг Сулейман хүлээн авсан ба дараа нь Бейрут дахь ерөнхийлөгчийн ордонд Ахмадинежадыг Ливаны бүх удирдлага хүлээн авсан байлаа. Үдээс хойш “Хезболлахын” түшиц гэгдэх Бейрутын өмнөд хороолол Дахид Ахмадинеджад зочлов.

Үүний зэрэгцээ Израилийн Кнессетын «Ихуд леуми» намын депутат Арье Эльдад «Коль Исраэль» радио станцад ярихдаа: “Израиль Ахмадинежадыг устгах бүхий л боломжтой. Үүнийг хиймээр байгаа юм. Өнөөдөр дэлхийг Ахмадинежадаас чөлөөлөх нь түүнийг Гитлерээс чөлөөлөхтэй адил” гэжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж