
Израилийн шигшээ багийн ахлагч Йосси Бенаюн зургаан сарын турш талбайд гарах боломжгүй байна. Түүний хувьд өнгөрсөн сард лигийн цомын аварга шалгаруулах тэмцээнд “Ньюкастл”-ын эсрэг хийсэн тоглолтонд оролцох явцдаа хөлөө гэмтээж, сар орчим талбайд гараагүй. Харин гэмтэл нь эдгээд удаагүй шигшээ багтайгаа “Евро -2012”-ын урьдчилсан шатны тоглолтын бэлтгэлдээ гараад байсан юм. Энэ бэлтгэлийнхээ үеэр борвиндоо гэмтэл авч мэс засалд орохоор болоод байсан юм. Харамсалтай нь Бенаюнд хийсэн мэс засал нь нэлээд хүнд болж өнгөрсөн бөгөөд хагас жил талбай дээр гарч болохооргүй болсон байна. Өнгөрсөн зун “Ливерпуль”-ээс “Челси”-д ирсэн Израиль эрийн хувьд өөрийн улсын шигшээ багтайгаа “Евро -2012”-ын урьдчилсан шатны тоглолтуудад гайхалтай байж Мальтын хаалганд хет-трик , Гүржийн хаалганд нэг гоол хийгээд байсан юм.
Score Studio