Шатарчид дэлхийн аваргад мордоно

Хуучирсан мэдээ: 2010.10.14-нд нийтлэгдсэн

Шатарчид дэлхийн аваргад мордоно

Энэ жил манай шатарчид олз омог арвинтай байгаа. Энэ амжилтын буухиаг үргэлжлүүлэхээр Өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд оролцохоор Монголын өсвөрийн шигшээ баг эх орноо мордох гэж байна.

Монгол улсын өсвөрийн шатарчид анх 1991 оноос эхлэн оролцож байсан түүхтэй. Энэ хугацаанд манай тамирчид тогтмол амжилттай оролцож байсан бөгөөд Их мастер Б.Мөнгөнтуул мөнгөн медаль хүртэж байсан юм. Үүнээс хойш өнгөрсөн жил болсон тэмцээнд өсвөрийн тамирчин н.Мөнхзул тавдугаар байрт шалгарч байжээ.
Өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-нд Грек улсад эхэлнэ. Тус тэмцээнд оролцохоор шатрын өсвөрийн шигшээ баг тамирчид маань энэ сарын 16-нд эх орноосоо мордох гэж байна. Манай багийн хувьд дасгалжуулагч Ч.Баттүвшингээр удирдуулсан өсвөрийн найман тамирчин оролцох юм. Эдгээр тамирчдын долоо нь өмнө нь дэлхийн аваргад оролцож байсан тамирчид юм. Ази тивийн аварга, ОУ-ын их мастер н.Номин Эрдэнэ, дэлхийн чансаанд дээгүүр эрэмблэгдээд байгаа  н.Мөнхзул, н.Өлзийбаяр нарын тамирчдаа дасгалжуулагч нь ихээхэн найдаж байгаагаа нуусангүй.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж