Баян эмэгтэйчүүд Хятадад байдаг

Хуучирсан мэдээ: 2010.10.14-нд нийтлэгдсэн

Баян эмэгтэйчүүд Хятадад байдаг

Дэлхийн хамгийн баян 20 эмэгтэйчүүдийн 11 нь Хятад улсад байдаг ажээ. Эхний гурван байранд тэргүүлсэн Жанг Ин нь Nine Dragons цаасны үйлдвэрийн эзэн, хоёр дахь байранд орсон Ву Яажун үл хөдлөх хөрөнгийн Longfor Proрerty компанийн эзэн, гурав дахь байранд Бээжингийн үнэт модны музейн эзэн Чэн Лихуа оржээ.

Хятадын хэвлэлд гарсан мэдээгээр энэ гурван баяны хөрөнгө нийлээд 14 тэрбум доллар хүрч байгаа аж. Дөрөвдүгээр байранд Зара нэхмэлийн үйлдвэрийн эзэн испанийн иргэн Росалиа Мера орсон ажээ.

Дэлхийн хамгийн баян зургаа дахь эмэгтэйгээр Москва хотын захирагч асан Юрий Лужковын гэргий Элена Батурина 3 тэрбум долларын хөрөнгөтэй гэж тодорсон байна. АНУ-ын телевизийн хөтлөгч Опра Уинфрей есдүгээр байранд оржээ.

Хятадад 1,5 сая доллараас дээш хөрөнгөтэй 875000 баячууд байгаагаас тал хувь нь 1970-аад оны үед төрсөн бөгөөд 15 сая доллараас дээш хөрөнгөтэй 55000 хүн 1966 онд төрсөн хүмүүс байдаг ажээ.

Эдгээр баячуудын  12 хувь нь Хятадын засгийн газар болон Хятадын коммунист нам, бүх Хятадын Ард түмний улс төрийн зөвлөлдөх бага хурлын гишүүнээр ажиллаж байгаа юм байна.

Эх сурвалж: EFE
Бэлтгэсэн Д.Пунцаг 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж