
Сая, тэрбумаар нь зөвхөн эрэгтэйчүүд ч хөрөнгө босгодог биш эмэгтэйчүүд түүнийг хийж чадна. Өдгөө дэлхийн хамгийн баян эмэгтэйн хөрөнгө 5,6 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байна.
«Hurun Rich List 2010» чансааны үнэлгээгээр дэлхийн хамгийн баян эмэгтэйгээр Хятадын Чан Инь (Zhang Yin) тодорсон ба тэрээр «Nine Dragons Paper» концерныг толгойлдог.
Хоёрдугаар байранд орсон хятад эмэгтэй Ву Язюнь (Wu Yajun) өөрийн 4,1 тэрбум ам.доллараа «Longfor Property» компаниараа босгосон байна. «Fuhua International» Чэнь Лихуа (Chen Lihua) гэдэг хятад эмэгтэй дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөр гуравдугаарт оржээ.
Хятад эмэгтэйчүүд нь дэлхийн эмэгтэйчүүд дотроо ашиглааны ёсыг хамгийн сайн эзэмшсэн хүмүүс гэж болно. «Hurun Rich List 2010» чансааны эхний 20 байрны 11-ийг нь хятад эмэгтэйчүүд эзэлж байна.