Увс аймгийн Дулааны станцад гарсан гэмтлийг засварлахаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрчим хүчний газрын бүрэлдэхүүн ахалсан 12, хүн, Сэлэнгэ аймгаас хоёр, Ховд аймгаас гурав, тус станцаас 54, нийт 71 инженер техникийн ажилтан засварын ажлыг хийж гүйцэтгэж байна. Засгийн газрын хуралдаанаар станцын гэмтлийг түргэн хугацаанд засварлахад зориулж 120 сая төгрөг олгоод байгаа аж. Шугам хөлдсөн, гэмтснийг засварлахад 80 сая төгрөг, төвөөс мэргэжлийн баг ажиллуулах зардалд 10 сая төгрөг, сэлбэг худалдаж авах зардалд 30 сая төгрөгийг тус тус хуваарилаад байна.