“JP Morgan”-ы улирлын орлого 4,4 тэрбум болов

Хуучирсан мэдээ: 2010.10.14-нд нийтлэгдсэн

“JP Morgan”-ы улирлын орлого 4,4 тэрбум болов

 “JP Morgan” банкны гуравдугаар улирлын орлого 23 хувиар өсч, 4,4 тэрбум ам.доллар болсон байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 0,8 тэрбум ам.доллараар илүү байгаа аж. Энэ мэдээллийн дараа  компанийн хувьцааны үнэ 1,5 хувиар өссөн байна.
“JP Morgan” нь гуравдугаар улиралд ашигтай ажилласан гэж зарласан эхний АНУ-ын банк юм. Тус банк төлбөрийн картны үйлчилгээнээс 735 сая ам.долларын цэвэр ашиг олсон байна.
Бусад банкнууд улирлын тайлангаа ирэх долоо хоногт танилцуулах юм.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж