Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний чуулган эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.10.14-нд нийтлэгдсэн

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний чуулган эхэллээ

Монгол Улсын Засгийн газар, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос хамтран зохион байгуулж буй “”Хөдөлмөр хөгжлийн үндэс” анхдугаар чуулган Төрийн ордны Их танхимд дөнгөж сая эхэллээ. Чуулганы нэгдсэн хуралдаанд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди мэдээлэл хийж байна. Монгол Улсад хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн 41 хувь нь албан секторт, үлдсэн хэсэг нь хувийн хэвшилд хөдөлмөр эрхэлж буй ажээ. Ингэхдээ 1-9 ажилтантай  ажлын байр хөдөлмөрийн зах зээлийн 82 хувийг эзэлж байгаа бол 10-16 ажилтантай нь 8.2 хувь, 20-49 ажилчинтай нь 6.1 хувь, 50-иас дээш ажилтантай ажлын байр 3.2 хон хувийг эзэлж буй тухай мэдээлэлд тодотголоо. Энэ нь Засгийн газрын зүгээс жижиг, дунд үйлдвэрлэлийг бүхий л талаар дэмжих шаардлагатай байгааг харуулж байгаа үзүүлэлт аж. Статистик мэдээгээр Монгол Улсын хэмжээнд 2008 онд хөдөлмөрийн насныхан нийт хүн амын 49.5 хувийг эзэлж байсан бол 2009 онд 66.5 хувьд хүрч өсчээ. Харин 2009-2025 оны хооронд хөдөлмөрийн насныхан нийт хүн амын 61.5 хувийг эзэлнэ гэсэн тоон судалгаа гарсан. Энэ нь Хүн амын цонхны үе эхэлснийг харуулж байгаа бөгөөд ажлын байрыг олноор бий болгох, эдийн засгийн өсөлтийг бий болгохыг шаардаж байгаа аж. Хэрвээ энэ цонхыг зөв ашиглаж чадахгүй бол эдийн засагт эргээд хүндрэл учруулна.

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний чуулганд 450 гаруй төлөөлөгч оролцож байна. Төр засгийн удирдлагуудаас Ерөнхий сайд С.Батболд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга, Засгийн газар, УИХ-ын гишүүдээс гадна Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны төлөөлөл оролцож байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж