Heidi Klum Ann Taylor-той гэрээ хийжээ

Хуучирсан мэдээ: 2010.10.14-нд нийтлэгдсэн

Heidi Klum Ann Taylor-той гэрээ хийжээ


Нэрт загвар өмсөгч Heidi Klum эмэгтэйчүүдийн хувцас чимэглэл үйлдвэрлэгч
Ann Taylor ордонтой гэрээ байгуулж, амралтын улиралын зар
сурталчилгааны нүүр царайгаар нь сонгогджээ. Мөнгөлөг өнгийн гоёмсог
саан дунд инээмсэглэн зогсож буй түүний зургийг гэрэл зурагчин Rankin
авсан ба стилистээр нь Katie Mossman ажилласан байна.

Heidi “Би гангалах дуртай. Хэрвээ та ямар нэгэн үдэшлэгт явах гэж байгаа
бол яагаад санаснаараа сайхан гангалж болохгүй гэж. Энэ шинэ загварууд
үнэхээр тансаг зэрэглэлийн мөн тун гоёмсог аксессуарууд багтсан байгаа.
Илүү ихийг та хүсдэг бол эндээс л сонголтоо хийгээрэй” хэмээн рекламдсан
байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж