Энэ сарын 09-ний байдлаар улсын хэмжээнд Томуугийн A(H1N1) вирүсын халдварын лабораториор батлагдсан тохиолдол 54 бүртгэгдсэнээс Нийслэл хотод 48, Архангай, Сүхбаатар, Ховд аймагт тус бүр нэг, Төв аймагт хоёр байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвд 11 хүн хэвтэж эмчлүүлснээс 9 нь эдгэрэн өрхийн эмчийн хяналтад гарч, хоёр хүн эмчлэгдэж биеийн байдал сайн байна.