
Байнга л дэгдэж байдаг газрын маргааны асуудлаар Авлигатай тэмцэх газарт бас нэгэн гомдол дэгдээд байна. Энэ удаад “Хөх чоно хурд” компани Нийслэлийн газрын албаны Хан-Уул дүүргийг хариуцсан газар зохион байгуулагч н.Шижир гэгчийг бусдын эрх ашигт үйлчлэн, хууль бус шаардлага тавьж байгааг шалгаж өгөхийг хүсчээ. Тус компани 2004 онд Нийслэлийн газрын албантай 15 жилийн хугацаатай гэрээ байгуулсан аж. Гэтэл байцаагч нь гэрээний хугацаа дуусаагүй байхад “Гэрээгээ сунгуул, шинээр гэрээ хийхдээ 2880 м2 биш 1200 м2-аар хийнэ” гэхчлэн дүрэмдэж, газар эзэмших гэрээний эх хувийг хураан авч. Бүр нөгөө газрыг нь Капитрон банкинд өгнө гэжээ. Ингээдфагдаа гүүх дамжсан маргаан үүсч Мөрдөн байцаах газрынхан Шижир гэгчээс гэрчилгээг нь авч “Хөх чоно хурд” компанид эрүүлэн өгчээ. Ингэж баахан маргаан дэгдэж байх зуур уг газрыг “Ганбилгүүн” давхар эзэмшиж байгаа гэх дахиад нэг асуудал дэгдэж. “Хөх чоно хурд” компанийнхан газар зохион байгуулагч Шижир өөр компанид давхардуулан кадастрын зураг хийлгүүлсэн гэж үзэж байгаа аж. Мөн газар зохион байгуулагч газар эзэмших гэрчилгээг нь авчихаад сүүлд нь “Та нар буцааж авсан” гэж бухаж, сүүлдээ гэрчилгээг нь хайгаад олохгүй байна гэж мэдэн будилсаар компанийн үйл ажиллагаанд ихээхэн хохирол, чирэгдэл учруулсан гэж үзэж байгаа. Тиймээс Авлигатай тэмцэх газарт энэ талаар шалгах хүсэлт гаргасан гэнэ.