Өмнөд Солонгосын гран-при анх удаа

Хуучирсан мэдээ: 2010.10.14-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгосын гран-при анх удаа

“Формула нэг”-ийн шалгалтын багийнхан хуваарь ёсоор энэ сарын 24-нд Өмнөд Солонгосын гран-при уралдааныг зохион явуулах зөвшөөрөл олгожээ.
Олон улсын авто уралдааны холбооны техникийн төлөөлөгч Чарли Уайтинг “Гуулин улс”-д хоёр өдөр ажиллаж, уралдааны замын сүүлийн хучилтыг хийх ажилд хяналт тавьсан байна. Шинэ замын орчин тойрны ажил дуусах шатандаа оржээ. Гэвч барилгын ажил дутуу байна.

Энэхүү уралдааны замд “Формула нэг”-ийн төмөр хөлгүүд энэ сарын 22-нд туршилтын тойргоо хийх аж. “Формула нэг”-ийн дарга Берни Экклестоун өнгөрсөн сарын 21-нд болох байсан уралдааныг хойшлуулсан. ОУАХолбооны дүрмээр уралдаан болох замыг 90 хоногийн өмнө хүлээн авах ёстой байдаг ч тэд энэ удаад дүрмээ зөрчиж байна.  Уайтингийн мэдэгдлээр уралдааны зам шаардлага хангасан гэнэ. Өмнөд Солонгосын автомашины уралдааны холбоо Ёнгнамын тойруулгыг цаг агаарын таагүй нөхцлийг харгалзан Сөүлээс дөрвөн цагийн зайд орших газар барьсан. САУХолбооны дарга Чунг Юн-чо “Өмнөд Солонгос улс Формула нэгийг хүлээн авахад бэлэн байна. Бид олон улсын шаардлага хангасан авто тойруулгыг хийж чадлаа” гэжээ.

Нэр хүндтэй том тэмцээн уралдааныг нутагтаа хүлээн авна гэдэг нь тухайн улсын эдийн засаг, нэр хүндэд том нөлөөлөл үзүүлдэг учраас Өмнөд Солонгосчууд хичээж байгаа нь ойлгомжтой.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж