МАХН-ын дэргэд байгуулагдсан “Эв нэгдэл, шударга ёс, эрх чөлөө” нэгдсэн хөдөлгөөнийхөн өнөөдөр хуралдаж их хурлаа хийхээр боллоо. Хуралдаанд хот, хөдөөгөөс МАХН-ын гишүүн, дэмжигч 800 гаруй хүн оролцсон байна.
Хөдөлгөөнийхөн удахгүй хийх их хуралдаа бэлтгэж 29 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсгийн ахлагчаар Эрүүл мэндийн дэд сайд асан хатагтай Н.Удвалыг сонгосон байна. Мөн хуралдаанаас МАХН-ын дарга, Удирдах зөвлөл, нийт гишүүдэд хандан мэдэгдэл гаргасныг маргааш МАХН-ын удирдлагад гардуулан өгөхөөр болоод байна.
Д.ОЮУН