Улбар шарууд хүчирхэг байна

Хуучирсан мэдээ: 2010.10.13-нд нийтлэгдсэн

Улбар шарууд хүчирхэг байна

Европын аварга шалгаруулах урдчилсан шатны тэмцээний Е хэсэгт багтсан дэлхийн шилдгүүд болох Швед, Недерландын шигшээ багуудын тоглолт “Улбар шарууд”-ын “гэр” Амстардамд болж өнгөрлөө. Талбайн эзэд тоглолт эхлээд ердөө дөрвөн минут өнгөрч байхад Хюнтелаарын оруулсан гоолоор тэргүүллийг гартаа олж авсан. Өсч яваа довтлогч энэ тоглолтонд дубль хийсэн бөгөөд шигшээ багтаа 24 гоолтой болж, Недерландын дээд амжилт алдарт Патрик Клюйвертийн 40 гоолд ойртсоор байна.

Мөн ПСВ Эйндховений “бүтээгдэхүүн” Ибрхам Афеллай дубль хийж хөгжөөн дэмжигчдээ баярлуулжээ.

Харамсалтай нь, багийн гол хүчин зүйл “Ливерпуль”-ийн довтлогч Дирк Кьют эхний хагасын 29 дэх минутанд шагайндаа хүнд гэмлийг авч түргэн тусламжаар эмнэлэгт хүргэгдсэн байна. Энэ нь арга эвээ олохгүй байгаа “Хотон шувууд”-д том гарз болох нь ойлгомжтой.

Багийн гол ачааг авч явсан Снайдэр болон Ван дер Ваарт нар энэ тоглолтонд гоол хийгээгүй ч дээрх залуустаа гоол хийх боломжуудыг нь маш сайн олгож өгч байсан.

Эсрэг багт Ибрахимович, Элмандэр гэсэн “мангасууд” байсан ч Ван Боммель тэргүүтэй хойд хэсгийнхэн үүргээ тун сайн биелүүлжээ. Дөрвөн гоол алдаад байсан Шведээс нэр төрийг Гронинген клубын хамгаалагч Гранквист аварч 69 дахь минутанд тооны харьцааг 4:1 болгосон юм.

Улмаар тоглолтонд дахин гоол оролгүй, “Нисдэг Голландууд” дөрөв дэх ялалтаа байгуулж, 12 оноотой хэсгийг итгэл төгс тэргүүлж явна.
Энэ хэсэгт Унгар Финляндийг талбай дээр нь 2:1 харьцаатай хожиж, хүснэгтийн хоёрдугаар байрт орж иржээ.   
      
Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж