Өнгөрсөн хоногт гэр бүлийн маргаанаас үүдэлтэй өөрийн эрүүл мэнддээ заналхийлсэн хоёр ч хэрэг нийслэлд гарсан байна. Тухайлбал, “Цэргийн төв эмнэлгийн Хордлого тайлах тасагт эмэнд хордсон хүн ирж хэвтлээ” гэсэн мэдээллийг энэ сарын 12-ны 18:20 цагт авч, шалгахад, нийслэлийн Баянгол дүүргийн иргэн 24 настай эмэгтэй Э гэгч нөхөртэйгээ маргалдан олон төрлийн эм ууж амиа хорлохын завдсан байна. Э-г Цэргийн төв эмнэлгийн Хордлого тайлах тасагт хүргэж, эмчилгээнд хамруулсан байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн дугаар хорооны иргэн 45 настай эрэгтэй Б гэгч уксус ууж хордсон байна. Тэрбээр энэ сарын 12-ны 09:00 цагийн орчим гэртээ согтуу ирж, архи гэж андууран уксус уусан болохыг цагдаагийнхан шалгаж илрүүлсэн байна. Б-г Цэргийн төв эмнэлгийн Хордлого тайлах тасагт хүргэж, эмчилгээнд хамруулсан байна.
Н.Түвшин