Шинэ он гарснаас хойш Архангай аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат Эрдэнэмандал, Жаргалант, Цэцэрлэг, Хайрхан, Булган, Төвшрүүлэх, Хотонт сумдаар явж өвөлжилтийн байдалтай танилцаад ирлээ. Манай аймгийн нийт нутгаар цасан бүрхүүлтэй зарим сумдаар өвөлжилт хүндрэх төлөвтэй байна. Өнгөрсөн жил зуншлага сайн байсан учир урд жилүүдийг бодвол аймгийн хэмжээнд хадлан тэжээлийн нөөцтэй байгаа юм байна.
Мөн тэрээр энэ сарын 3-ны өдөр орон даяар эхэлсэн МАН-ын бат илэрхийлэл гардуулах үйл ажиллагааны хүрээнд очсон сумдунхаа ахмад гишүүдэд гэрт нь очиж хүндэтгэлтэйгээр бат илэрхийлэлийг нь гардуулсан байна.