Португальчууд Исландыг хожлоо

Хуучирсан мэдээ: 2010.10.13-нд нийтлэгдсэн

Португальчууд Исландыг хожлоо

2012 онд зохиогдох хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны Н хэсэгт өрсөлдөж байгаа “Европын Бразилчууд” гэгддэг Португальчууд хэсгийн дөрөв дэх тулаанаа өчигдөр шөнө Хойд Атлантын далайд орших Исланд улсад хийлээ.

Урьдчилсан сорилго тэмцээнээ тун таагүй эхлүүлэн улмаар дасгалжуулагчаа сольсон Португалийн шигшээ багийн энэ удаагийн учраа хэсгийн сүүл хамж байгаа Исланд байсан ч Португалийн шигшээ үндсэн бүрэлдхүүнээ хүйтэн арал руу илгээжээ.

Тоглолт эхлээд гуравхан минут өнгөрч байхад Криштиан Рональду чөлөөт цохилтоос тоглолтын салхийг хагалан тоглолтыг тэргүүлж эхэлсэн байна. Гэхдээ л тэдний хамгаалалт асуудалтай хэвээр байлаа. 17 дахь минутад Исландын шигшээгийн Хелгусэн булангийн цохилтоос ирсэн бөмбөгийг мөргөн гоол оруулснаар тоглолт сонирхолтой болж эхэлжээ.

Харин үүнээс хойш хүчтэй баг нь талбайд илүүрхсэн тоглолтыг гарган, 27 дахь минутад “Ливерпуль”-д тоглож байгаа Раул Мерелеш хаалганаас 25 орчим метрийн зайнаас хүчтэй цохилтоор гоол оруулан тоглолтыг дахин тэргүүлж эхэлснээр тоглолтын эхний 45 минут өнгөрчээ.

Дараагийн хагаст талбайн эздийн хамгаалалт харьцангуй сайн байсан ч 72 дахь минутанд  Поштига хаалгачаас ойж гарсан бөмбөгийг хаалганд оруулснаар Португальчууд итгэл төгс хоёр дахь хожлоо байгуулан хэсгийн хоёрдугаарт долоон оноотой Норвегийн ард бичигдэж эхэлжээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж