Тамхины худалдаа сурталчилгаа болохыг нотолжээ

Хуучирсан мэдээ: 2010.10.13-нд нийтлэгдсэн

Тамхины худалдаа сурталчилгаа болохыг нотолжээ

“Адра Монгол” Олон улсын  байгууллага, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнтэй хамтран “Монгол дахь тамхины борлуулалт, түгээлтийн зохион  байгуулалт” сэдэвт  судалгааны тайлангаа сэтгүүлчдэд танилцууллаа. Тэд тамихины борлуулалт түгээлтийн зохион байгуулалт нь сурталчилгаа болж байгаа эсэх, цаашид ямар ажил хийх зөвлөмж гарган шийдвэр гаргагч нарт танилцуулахыг гол зорилгоо болгосон гэж байв. Судалгаанд хүн амын талаас илүү хувь нь амьдардаг Улаанбаатар хотын зургаан дүүргийн  20-34  насны 300 иргэн хамрагджээ. Дээрх судалгааны дүгнэлтээс хамгийн анхаарал татаж буй зүйл нь тамхины борлуулалт түгээлт нь сурталчилгаа болж байгаа гэсэн ажиглалт юм. Тухайлбал Тамхийг хүнсний дэлгүүрт хаана байрлуулдаг вэ гэсэн асуултад эрэгтэйчүүдийн 53.8 хувь, эмэгтэйчүүдийн 38.5 хувь нь кассын хажууд гэж хариулжээ. Түүнчлэн кассын хажууд тамхи байрлуулах нь тухайн бүтээгдэхүүнийг худалдан авах сэдэл төрүүлдэг төдийгүй хүүхэд залуучуудад сөргөөр нөлөөлдөг гэж үзэж болох аж. Судалгааны асуултыг нэгтгээд үзэхэд тамхийг кассын  дэргэд байршуулах нь нийтлэг үзэгдэл мэт ойлголт бий болгох, нийгэм тамхи татахыг хүлээн зөвшөөрөх, өсвөр насныханд худалдан авах сэдэл төрүүлдэг байна. Цаашлаад Тамхи худалдаалах тусгай зөвшөөрөл олгох тухай журмыг зөрчиж тамхи худалдаалах цэгийг олшруулах  маркетингийн далд бодлого явуулж байна гэж үзжээ.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж