Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мэргэжлийн боловсрол, сургалтын газар болон Австралийн “Тэйфи Дайректорс”-ын хооронд байгуулж буй харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав. Санамж бичигт Монголын талаас Мэргэжлийн боловсрол, сургалтын газрын дарга н.Бямбасүрэн, Австралийн талаас Австралийн төрийн өмчийн Техник боловсролын сургалт судалгааны байгууллагуудын захирлуудыг төлөөлж “Тэйфи Дайректорс” –ийн гүйцэтгэх захирал ноён Мартин Риордан зурлаа. Энэхүү санамж бичиг нь хоёр байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын хооронд түншийн холбоог байгуулахад чиглэх юм. Энэ ажиллагааны хүрээнд багш, МСҮТ-ийн суралцагч нарыг солилцох, судалгааны төсөл хэрэгжүүлэх, хөтөлбөр боловсруулах, багш бэлтгэх болон ажил олгогчийн оролцоог нэмэгдүүлэх ажил хийх юм.
Хамтын ажиллагааны эхний алхам ирэх арваннэгдүгээр сарын эхээр дугуй ширээний уулзалт хийх болон Австралийн “Tэйфи”-гийн техник мэргэжлийн сургуулиудтай танилцах, ур чадвартай ажилтан бэлтгэх тогтолцоо болон туршлага судлах зорилгоор Монголын талаас бодлого боловсруулагч болон сургалтын албаны дарга нар Австрали улсад айлчлах аж.
Д.Долгор