Хуулийн төсөл хэлэлцүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.02.09-нд нийтлэгдсэн

Хуулийн төсөл хэлэлцүүлэв

Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Төрийн бус байгууллагын тухай хуулийн / шинэчилсэн найруулга / төслийг боловсруулж иргэний нийгмийн байгууллагуудаар хэлэлцүүлж, хуулийн төсөлд тусгах санал авах ажлыг хийж байгаа юм.  Энэ ажлын хүрээнд Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсээс “Төрийн бус байгууллагын тухай” хуулийн төслийг орон нутгийн Төрийн бус байгууллагуудаар хэлэлцүүлж, хуулийн төсөлд тусгах санал авах ажлыг энэ сарын 19-нйи өдөр зохион байгуулж явууллаа.

Хэлэлцүүлэгт аймгийн Ахмадын холбооны тэргүүн С.Самданмөнх, Хараагүйчүүдийн холбооны тэргүүн С.Эрдэнэ-очир, Бизнес эмэгтэйчүүдийн холбооны  тэргүүн Цэрэндулам, Лейбрали эмэгтэйчүүдийн оюуны сангийн тэргүүн Т.Уранчимэг, ИНБ-ын сүлжээний ахлагч Оюунчимэг, Эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүн Оюунбилэг, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны тэргүүн Сандагаа, ИТХ-ын дэрэгдэх ИНБ-ын тэргүүн Данинов  зэрэг 10 гаруй төрийн бус байгууллагын төлөөлөл оролцлоо. 

 Төрийн бус байгууллагуудын тэргүүнүүд хуулийн төсөлтэй танилцаад хуулинд тусгах  нийт 12 санал гарсан бөгөөд Хууль зүйн хэлтэс  саналыг нэгтгэн хуулинд тусгуулахаар  Хууль зүй дотоод хэргийн яаманд хүргүүллээ.

Г.Алдараа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж