Ховд аймагт өнөөдөр “Шударга ёсны төлөө хамтдаа” хэлэлцүүлэг эхэллээ. Энэхүү хэлэлцүүлэгт хууль хүчний байгууллагын ажилтнууд оролцох бөгөөд энэ үеэр найман илтгэл тавьж, харилцан санал бодлоо солилцох юм. Орон нутгийн 150 гаруй иргэд, аж ахуйн нэгж, албан байгууллагын төлөөлөл оролцож, шударга ёс, ил тод байдлын талаар хэлэлцэн, орон нутагт шударга ёсны үнэлэмжийг дээшлүүлэх талаар уриалга гаргах аж.