Нутгийнхан усны хомсдол үүсэхээс эмээж байна

Хуучирсан мэдээ: 2010.10.13-нд нийтлэгдсэн

Нутгийнхан усны хомсдол үүсэхээс эмээж байна

Дундговь аймгийн Говь-Угтаал сумын төвөөс урагш 14 км зайд        Төмөртийн ордыг ашиглах үйл явц эхлээд хэдэн жилийн нүүр үзлээ.  Энд Хятадын зуун хувийн хөрөнгө оруулалттай Жөн-юуан компани төмрийн баяжмал гаргах үйлдвэрээ барьж байгаа юм. Төмрөөс гадна бүх төрлийн өнгөт металл тухайн ордоос гарч байгаа юм билээ. Уурхайд Говь-угтаал сумаас 20 гаруй хүнийг ажиллууж байгаа бөгөөд тэдний сарын цалин 150-180 мянган төгрөг юм. Тус уурхайд ажилладаг ажилчдыг сумын төвөөс тусгай унаагаар үйлчилдэг. Харин тус сумын бизнес эрхлэгч Д.Амгалан  энэ уурхайн монгол талын дарга бөгөөд чамгүй өндөр,цалин, хангамж эдэлдэгт нутгийнхан тэр бүр ам сайтай биш байна. Харин байгаль орчинд сөрөг нөлөөлж болзошгүйд, ялангуяа газрын гүний усны төвшин доошилж, хүн, мал ангаж цангах аюул нүүрлэх вий гэдгээс ихээхэн эмээж байна. Энэ уурхай  уурхайн технологийн хэрэгцээт ус хайж орчиндоо гүний зургаан цооног өрөмдсөн нь уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллаад эхлэхэд ус ховордох вий гэсэн эмзэглэл төрүүлж эхэлжээ.

С.Пүрэвсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж