Дундговийн театрын удирдлагад өөрчлөлт орж магадгүй

Хуучирсан мэдээ: 2010.10.13-нд нийтлэгдсэн

Дундговийн театрын удирдлагад өөрчлөлт орж магадгүй

Нийслэлд соёл урлагийн өдрүүдээ саяхан тэмдэглэсэн Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театрын талаар хэл ам тасрахгүй байна. Тус театрын орон тооны жүжигчид нь тэтгэвэрт гарсан, сургуульд явсан, өөр газар шилжсэн зэргээр ажлаасаа дайжсанаа театрын одоогийн удирдлагын боловсон хүчний талаар баримталж буй бодлогын алдаатай холбон үздэг. Иймээс тус театрын удирдлагыг өөрчлөх тухай яриа аймгийн тус ажлыг хариуцсан хэлтэс, агентлагийн “толгойны өвчин” болоод байгаа юм. Ерээд оны дунд үе гэхэд бараг хаалгаа хаагаад байсан театрыг материалаг баазын хувьд бэхжүүлэн нэр төрийг улсын хэмжээнд яригдах түвшинд авчирсныг театрын одоогийн удирдлагын үйл ажиллагаатай холбож үздэг ч хүний нөөцийн бодлогод гаргасан алдааг уучлахгүй бололтой. Тиймээс тус театрын удирдлагын төлөө өрсөлдөөнд энэ театрын найруулагч байсан Д.Доржсүрэн, УАДБЧ-ын гоцлол дуучин,  Монгол улсын гавьяат жүжигчин Ц.Өлзий-Орших, Өлзийт сумын соёлын төвийн эрхлэгч Ц.Хадхүү, тус аймгийн соёлын ордны даргаар ерээд онд ажиллаж байсан С.Болд нарын нэр хүчтэй яригдаж эхэллээ. Хэн нь энэ байгууллагыг толгойлохыг ирэх өдрүүд харуулах бизээ.

С.Пүрэвсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж