“Глоб интернейшнл” Төрийн бус байгууллагаас эрхлэн орон нутаг дахь сэтгүүлчдийг хамруулан “Сэтгүүлчдийн мэргэжлийн эрхийн зөрчил” гэсэн сэдвээр онлайн зайны сургалт өнөөдөр зохион байгууллаа. Эхний өдрийн сургалтад Орхон, Дархан-Уул, Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Хэнтий, Завхан, Өвөрхангай аймгийн сэтгүүлчид хамрагдлаа. Энэ сургалтад Дундговь аймгаас МОНЦАМЭ агентлагийн сурвалжлагч Т.Отгонтуяа, Монголын радиогийн сурвалжлагч С.Пүрэвсүрэн , Засаг даргын тамгын газрын хэвлэлийн төлөөлөгч О.Элбэгтөгс, мөн “Цоглог” телевизийн төлөөлөл оролцлоо. Уг сургалтаар сэтгүүлчдийн эрхийн зөрчил, түүнийг шийдвэрлэх арга замын талаар ярилцаж, орон нутагт хэвлэл мэдээллийн хэрэгслийг төрийн байгууллага далдуур өмчлөн өөрсдийгөө сурталчлах хэрэгсэл болгон хууль зөрчдөг, сэтгүүлчдийг улс төрийн нүдээр харж ялгаварладаг, мэдээллийн эх сурвалжаа илчлэхийг шаарддаг зөрчил оршсоор байгааг илэн далангүй дурьдаж, энэ бүхнийг гэтлэн давах арга замыг хэлэлцэв. Маргааш бусад аймгийн сэтгүүлчдийг хамруулах юм.
С.Пүрэвсүрэн