Черногор Английн эсрэг өндөр амжилт үзүүллээ

Хуучирсан мэдээ: 2010.10.13-нд нийтлэгдсэн

Черногор Английн эсрэг өндөр амжилт үзүүллээ

Өчигдөр шөнө хөлбөмбөг сонирхогчдын анхаарлын төвд Лондонгийн алдарт “Уэмбли” цэнгэлдэх хүрээлэн дэх тоглолт байлаа. Европын аварга шалгаруулах 2012 оны тэмцээнд оролцох эрхийн төлөөх урьдчилсан шатны G хэсэгт багтсан Англи болон Черногорийн шигшээ багууд 74 мянга гаруй фанатуудын өмнө нэгэн шийдвэрлэх тоглолтыг хийсэн юм.

Урдчилсан шатанд Черногор гурав тоглож, есөн оноотой хэсгийг тэргүүлж байсан бөгөөд Англи нэг тоглолт дутуу зургаан оноотой хоёрдугаар байрт бичигдэж байсан. Тиймээс энэ орой аль илүү нь цаашид ганцаар манлайлагч болох сайхан боломж байсан юм.

Нийтдээ есөн шар хуудас өргөгдсөн тус тоглолт ямар их халуун уур амьсгалын дор явагдсан нь тодорхой байсан, харамсалтай нь “Рома” клубын довтлогч Мирко Вучинич гэмтлийн улмаас шигшээ багтаа тус болж чадаагүй байна.

Гэсэн ч Хорват дасгалжуулагч Златко Кранчар энэ удаа дахин Английн шигшээг гомдоосон Хорватын түүхийг давтаж, тэднээс нэг оноо салгаж дөнгөсөн байна.

Английн шигшээд итгэл хүлээлгэсэн олон шинэвтэр тоглогчид байсны дотороос 70 дахь минутанд сэлгээгээр орж ирсэн “Болтон”-ы довтлогч Кевин Дэйвис үүргээ тун хангалтгүй биелүүлж, дебут тоглолтдоо шар хуудас хүртэн олны анхааралд өртсөн юм.

Фабио Капелло тоглолтын дараа бухимдал дүүрэн цэнгэлдэхээс гарч одсон. Шүүгчийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа Итали мэргэжилтэн хэвлэлийн хурал дээр хэлсэн байна. Гэхдээ “Гурван арслангууд” долоон оноотой хүснэгтийг тэргүүлсэн хэвээр байгаа бол Черногор нэг тоглолт илүү 10 оноотой, Польш, Украйныг шууд зорих эрхтэй явж байна.

Тэдний энэ амжилтыг дэлхий нийт сайшаан хүлээн авч байна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж