Санамж бичигт гарын үсэг зурлаа

Хуучирсан мэдээ: 2011.02.09-нд нийтлэгдсэн

Санамж бичигт гарын үсэг зурлаа

Мерси Кор олон улсын байгууллага нийгмийн хамгааллын сүлжээ төсөл Архангай аймагт хэрэгжих юм. Энэ сарын 19-нд нийгмийн хамгааллын сүлжээ хэрэгжүүлэх тухай санамж бичигт аймгийн Засаг дарга Ё.Баатарбилэг Мерси Кор ОУБ-ын Архангай аймаг дахь төлөөлөгч Э.Дашзэгвэ нар гарын үсэг зурлаа. Төслийн зорилго нь нийгмийн эмзэг бүлгийн иргэдийн нийгэм, эдийн засгийн амьдралд тэгш хамрагдах байдлыг нэмэгдүүлэх замаар тэдэнд дэлхийн санхүүгийн хямрал болон 2010 оны зуднаас учирсан үр нөлөөг багасгахад оршиж байна. Уг төсөл нийт 10 аймагт нэг жилийн туршш хэрэгжих бөгөөд нэг аймагт дөрвөн багийг төсөл хэрэгжих орон унтаг болгон сонгох юм байна.

Нийгмийн хамгааллын төсөл нь аймаг, сумын ЗДТГ, Нийгмийн хөгжлийн хэлтэс, БСГ, ХХҮХ, Иргэний бүртгэл, мэдээлийн хэлтэс, жижиг дунд үйлдвэрийг дэмжих газар, иргэний нийгмийн байгууллагууд, мэргэжлийн сургалтын эрх бүхий байгууллагууд орон нутгийн бизнес эрхлэгчидтэй нягт хамтран ажиллах юм байна.

Г.Алдараа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж