
АНУ-ын санхүүгийн компаниудын цалинд зарсан мөнгө 2009 онд тогтоосон дээд амжилтаа энэ онд шинэчилж байна. Өөрийн явуулсан судалгааны материалыг The Wall Street Journal сонин нийтлэн Уолл-Стритийн 35 том бүтцийн цалин шагнал өнгөрсөн жилийнхээс дөрвөн хувиар өсөн 144 тэрбум ам.доллар болж байна гэжээ.
Санхүүчдийн цалин компаниудын орлоготой харьцуулахад мэдэгдхүйц өссөн байв. Банк, компаниудын цэвэр орлого 2010 онд 61 тэрбум хүрсэн нь 2006 оны 86 тэрбумын дээд амжилтаас дөрөвний нэгээр буурсан байна. Гэтэл нөхвөрийн хэмжээ нь тэр үеэс 23 хувиар нэмэгджээ.
АНУ-ын Засгийн газар олон нийтийн шахалтаар тэдний цалин хөлсөнд хязгаарлалт тавих гээд амжилтыг үл олов. Гэсэн ч Засгийн газар шагналын бүтцийг өөрчилж чадсан байна. Одоо шагналд компанийн хувьцааг өгөх болжээ.
Сонирхолтой нь АНУ-ын болон дэлхийн томд тооцогдож байсан Citigroup банк энэ жил цалингаа дөрвөн хувиар хассан ч эргэлт нь өнгөрсөн жилийнхээс 12 хувиар нэмэгдсэн байна. Bank of America ба Goldman Sachs тэнд байдал өөр, орлого буурсан ч шагнал бусад нөхвөрийн хэмжээ нь нэмэгдэж байгаа гэнэ.