“Трансмонгол” олон улсын наадамд оролцоно

Хуучирсан мэдээ: 2011.02.09-нд нийтлэгдсэн

“Трансмонгол” олон улсын наадамд оролцоно

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Хамгийн тунгалаг, цэвэр өнгөөр дуулдаг уран бүтээлчид болон төгс аялгуу тоглодог хөгжимчдийг нэгтгэдэг “Дээд өнгө” нэртэй олон улсын наадам гурав дахь жилдээ болох гэж байна. Ирэх сарын 18-20-нд Шведийн Лунд хотноо тоглолт, үзэсгэлэн худалдаа хэлбэрээр болох юм байна. Скандинавын орнуудад зохиогддог “Дээд өнгө” хөгжмийн наадамд Австрийн дуучин Жулиа Ренели, Германы баритон Вольфганг Саус, Финляндын хөгжмийн зохиолч, дуучин Санна Курни Суонио, Бельгийн хөгжмийн зохиолч, хөгжимчин Владислав Надишана нар уригдсан бол манай ардын урлагийн “Трансмонгол” хамтлаг оролцохоор болжээ.

    А.Зул

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж