
Хойд Солонгосын лидер Ким Чен Ирийн том хүү Ким Чон Нам БНАСАУ-ын засаглалыг өв залгамжлан авахын эсрэг ярьсан тухай CNN мэдээлжээ.
Японы TV Asahi телевизид ярилцлага өгөхдөө Ким Чон Нам түүний гэр бүлийн гурав дахь үед засгийг шилжүүлж байгаагийн эсрэг үг хэлсэн байна. Хэрэв энэ шийдвэр нэгэнт шийдэгдвэл тэр нь олноос нуугдмал дотоод шалтгаантай гээд энэ тохиолдолд Ким Чен Ирийн сонголт үндэслэлтэй гэж тэр тэмдэглэв.
"Миний хайр эцэг [Ким Чен Ир] шийдвэрээ гаргачихсан байгаа" гэж тэр хэлэхдээ өөрөө дүүгийнхээ эсрэг биш, явж буй эцгийнхээ албан тушаалыг эзлэх сонирхолгүй гэжээ.
Ким Чен Ирийн лидерийн тушаалыг залгамжлах хүн гэж түүний бага хүү Ким Чон Ыныг хэлж байгаа саяхан түүнийг парламент, арми ба Хөдөлмөрийн намын удирдах бүрэлдэхүүнд оруулсан байна. Аравдугаар сарын 8-нд Солонгосын Хөдөлмөрийн намын Улс төрийн товчооны гишүүн, БНАСАУ-ын Ардын их хурлын дэд дарга Ян Хен Соп хэвлэээр гарч буй Ким Чон Ын залгамжлагч гэсэн мэдээллийг батлан хэлсэн байв.
Ким Чон Намын хувьд хэдэн жилийн өмнө түүнийг Кимийг залгамжлагч нарын нэг гэж байв. Ким Чон Нам Японы Диснейленд үзэхээр Доминиканы хуурамч паспорттай явж байгаад 2001 онд Японд баригдан саатуулагдаж эцгийнхээ уурыг хүргэсэн байв. Дараа нь тэр Хятадын өмнөд муж Макаод амьдарч байгаа ажээ. Түүнийг 2007 онд эргэн ирээд намын удирдлагад орсон гэж байсан нь худал болжээ. Тэрээр одоо Хятад ба гурав дахь орны хил дээр хоёр байшинтай амьдарч байгаа гэдэг.
Хойд Солонгосын лидерийн бага хүү Ким Чон Ын өөрийн ах Ким Чон Намыг хорлохоор бэлтгэж байсан тухай энэ лхагва гаригт Өмнөд Солонгосын “Чосон Ильбо” сонинд бичсэн байна. Түүнийг хөнөөх төлөвлөгөөг бага дүү нь хамтрагч нартайгаа 2009 оны нэгдүгээр сараас эхлэн бэлтгэж эхэлсэн гэнэ. “Гадаадад хэл амаа хэтэрхий их гаргаж байгаа түүнтэй ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй” гэж бага дүү нь шийдсэн байжээ. Түүнийг хөнөөх төлөвлөгөөнд нь Хятадын эрх баригчид саад болсон байжээ.