Залуу афган бүсгүй шинэ нүүрээ харуулав

Хуучирсан мэдээ: 2010.10.13-нд нийтлэгдсэн

Залуу афган бүсгүй шинэ нүүрээ харуулав

Афганистан эмэгтэй, 19 настай Биби Айшагийн огтлуулсан чих, хамартай зураг Time сэтгүүлийн наймдугаар сарын нэгэн дугаарын хавтсанд тавигдаж байв. Саяхан АНУ-д тэр бүсгүйд гоо сайхны мэс засал хийн шинэ нүүртэй болгожээ.
Өмнөхөн нь Айшад Лос-Анжелесийн  Grossman Burn Foundation буяны байгууллага "Эрэлхэг зүрхтэн" цол олгожээ. Энэ сан залуу бүсгүйн гоо сайхны мэс заслын хөрөнгийг даажээ.

Телевизээр үзүүлсэн ёслол дээр тэр залуу афган бүсгүйд шагналыг нь Калифорнийн тэргүүн хатагтай, Арнольд Шварценеггерын эхнэр  Мария Шрайвер гардуулжээ.
Өнгөрсөн жилд "Талибан" хөдөлгөөний төлөөлөгчид Айшагийн нөхрийн гэрт ирцгээсэн гэдэг. Хөдөлгөөний дайчинд Айшаг 12 настай байхад нь хүчээр эхнэр болгон өгсөн байжээ. Бүсгүй тэнд зарц маягаар малын хашаанд амьдарч байлаа.
Тэд залуу эмэгтэйг зугтах гэсэн гээд шийтгэхийг шаардаж байсан ба хадам эцэг нь Айшаг хөдөлгөөнгүй барьж, нөхөр нь эхлээд түүний чихийг дараа нь хамрыг нь огтлоод цусаа урсгаж буй бүсгүйг ууланд үхүүлэхээр хаяад явсан гэнэ.

Бүсгүй өвөөгийнхөө гэрт арай гэж ирсэн ба эцэг нь түүнийг америк эмнэлэгт хүргэжээ.Дараа АйшагКабул хотын хүчирхийлэлд өртөгсдийн нууц асрамжийн газар  авч иржээ. Grossman Burn Foundation сангийн урилгаар тэр эмэгтэй наймдугаар сард АНУ-д очжээ.

НҮБ-ын мэдээгээр Афганы эмэгтэйчүүдийн 90 хувь нь ахуйн хүчирхийлэлд нэрвэгддэг. "Талибан" хөдөлгөөн түүнийг огт үгүйсгэж амьд хүний чих, хамрыг огтлох нь байтугай үхсэн хүнийг ч тэгж доромжлохыг ислам хориглодог гэжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж