Дөрөвдэх уурхайчныг аврав

Хуучирсан мэдээ: 2010.10.13-нд нийтлэгдсэн

Дөрөвдэх уурхайчныг аврав

Чили улсад хоёр сар гаран газрын хөрснөөс доош 700 метрийн гүнд хоригдоод байсан уурхайчдаас одоогийн байдлаар дөрөв нь гарч ирж чадсан байна. Дөрөв дэх аврагдсан уурхайчин нь Боливийн иргэн Мамани байсан бөгөөд түүнийг аврагдсаныг дуулсан Боливийн ерөнхийлөгч Моралес түүнд тусламж үззүүлэх болно гэж амласан байна. Одоо 23 нас хүрч байгаа боливи залуу Карлос Мамани газрын доор хоригдсон Чилийн уурхайдчын дунд үлдсэн ганц гадаадын иргэн нь байсан билээ. Газрын доорхи хорионоос гарган ирж байгаа уурхайчдын нэгэн адилаар түүнд ч мөн нүдний шил зүүлгэсэн байжээ. Одоо дахин 29 уурхайчныг аврах ажил үлдээд байна.

М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж