Сингапурын гэрээг бүрэн эхээр нь нийтэлжээ

Хуучирсан мэдээ: 2010.10.13-нд нийтлэгдсэн

Сингапурын гэрээг бүрэн эхээр нь нийтэлжээ

Барааны тэмдгийн хуулийн тухай Сингапурын гэрээнд нэгдэн орох тухай хуулийг  өмнө нь нийтэлсэн билээ. Энэ удаагийн “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн энэ удаагийн дугаарт Барааны тэмдгийн хуулийн тухай Сингапурын гэрээг бүрэн эхээр нь нийтэллээ. Монгол Улсын Олон улсын гэрээний заалтаар барааны тэмдэг гэдгийг хэрхэн ойлгох, барааны тэмдгийн мэдүүлгийг хэрхэн гаргах, нэр, хаяг, эзэмшигчийн өөрчлөлтийг хэрхэн хийлгэх, барааны тэмдэг авсан тал ямар хөнгөлөлт эдлэх, гэрээг хэрхэн хэрэглэх болоод бусад холбогдох мэдээллийг эмхтгэлийн хуудаснаас авах болно.

Хуурамч эмтэй тэмцэх үндэсний стратегийн тухай Засгийн газрын тогтоолыг мөн нийтэллээ. Түүнчлэн Малын гоц халдварт өвчин гарсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг нийтлэв. Хувиргасан амьд организмыг нэвтрүүлэх хилийн боомтын тухай Засгийн газрын тогтоолтой эмхтгэлээс танилцах боломжтой. Энэхүү тогтоолоор хувиргасан амьд организмыг Улаанбаатар хотын “Буянт-Ухаа” хилийн боомтоор нэвтрүүлж байхаар тогтжээ.
Мөн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдсэн зохицуулалтыг сайжруулах тухай Засгийн газрын тогтоолыг нийтэллээ. Гадаад улс, олон улсын байгууллага, гадаадын аж ахуйн нэгжтэй улс төр, эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан, техник, соёл, хүмүүнлэгийн салбарт хамтран ажиллах асуудлыг гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагатай уялдуулан зохицуулж байх зорилгоор арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгажээ. Тухайлбал, Үндэсний аюулгүй байдал, гадаад бодлоготой холбоотой, хөгжлийн томоохон асуудлаар яриа хэлэлцээ хийхдээ гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын төлөөллийг оролцуулж байхыг дээрх тогтоолоор даалгажээ. Түүнчлэн сайд, дэд сайд, яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн даргын түвшинд хэрэгжүүлсэн айлчлалын дүн, тохиролцсон арга хэмжээний талаархи мэдээллийг гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад тухай бүр хүргүүлж байхыг даалгажээ.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж