“Хоёулаа хоёр минут хэрэлдлээ”

Хуучирсан мэдээ: 2011.02.09-нд нийтлэгдсэн

“Хоёулаа хоёр минут хэрэлдлээ”

Өнөөдөр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол иргэний нийгмийн төлөөлөлүүдийг хүлээн авч уулзалт хийлээ. Уг уулзалтын зорилго нь төрийн чиг үүргийг иргэний нийгмийн байгууллагад хариуцуулах гэсэн сэдвээр ярилцсан юм. Энэ асуудал нь иргэний нийгмийн байгууллагууд төрөөс нэхээд байдаг төрийн үйл ажиллагаанд иргэний нийгмийн байгууллагын хяналт тогтоох гэсэн хүслийг нь биелүүлэх тухай юм. нэг үгээр бол “загтанасан газар нь маажих” мэт амттай сэдэв байлаа. ТББ-ын тэргүүнүүд нэгнээсээ цаг харамлан байж ярив.  Гэхдээ уг асуудал нь энэ Засгийн газар хүртэл гурван жил дамжин яригдаж байгаа ч өнөөгийн байдлаар биеллээ олж иргэний нийгмийн байгууллагын загатнааг гаргаж чадаагүй байгаа юм. Хэрэв энэ асуудал ажил хэрэг болбол тэд тодорхой ажил хариуцаж аваад санхүүжилтийг нь төрөөс төсөвлөн авах гэнэ. Эдгээр нь ТББ-ын тэргүүнүүдийн үг хэлэх хүслийг бадрааж нэгнийгээ үг хэлж байхад нь “одоо болно, битгий лекц уншаад бай” гэж цалам шидэхэд хүргэсэн юм. Энэ үгийг Х.Бат-Ялалтын амнаас сонссон “Иргэний алъянс” төвийн тэргүүн Ж.Занаа хариуд нь “хоёулаа хоёр минут хэрэлдлээ энэ хурацаанд би юмаа ярьж баймаар байна” гэж үг сөрсөн юм.

Б.Алт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж