”Монголросцветмет”-ийн орлогыг оху “хураах” уу

Хуучирсан мэдээ: 2010.10.13-нд нийтлэгдсэн

”Монголросцветмет”-ийн орлогыг оху “хураах” уу

АНУ-ын Вашингтонд болж буй ОУВС, Дэлхийн банкны нам­рын чуулганы үеэр ОХУ-ын Сангийн яамны орлогч сайд  Димитрий Панкин ОХУ-д төлөх Монголын өрийн асууд­лаар манай хоёр улс ха­рилцан тохиролцоонд хүр­сэн хэмээн сэтгүүлчдэд мэдэгд­сэн. Тэрбээр “ОХУ-ын Сан­гийн сайд Алексей Кудрин энэ­хүү хуралд оролцохоосоо өмнө Монголын талтай то­хи­ролцсон. Монголчууд Орост 180 сая ам.долларын өр­тэй. 2003 онд тэглэсэн гэг­дэх их өрөөс 180 сая ам.дол­лар үлдсэнийг “Монгол­росц­ветмет” нэгдлийн Монголын талын орлогоос авахаар бол­сон” гэж монголчуудын зүр­хэнд шар ус хуруулсан мэдэгдэл хийсэн.
Иймд энэ талаар  хол­бог­дох албаны хүмүүс ямар мэдээ­лэлтэй байгааг сонирхсон юм.

“Монголросцветмет” нэгдлийн хуулийн зөвлөх н.Баярсайхан

-Энэ талаар мэдээлэл би­дэнд ирүүлээгүй. Сонин дээ­рээс л ийм мэдээлэл авлаа. Бид ч гэсэн ялгаагүй гайхаад сууж байна. Бодвол Сангийн яамны түвшинд ярилцаж бай­гаа байх.

Сангийн яамны Төрийн сан­гийн газрын Өрийн удирд­лагын хэлтсийн дар­га Д.Ангар:

-Ийм мэдээлэл Сангийн яаманд ирүүлээгүй. Ми­ний мэдэж байгаагаар “Мон­гол­­росцветмет” нэгд­лийн Мон­голын талын ор­ло­гыг ОХУ-д өгнө гэсэн тохи­ролцоог  Мон­гол Улс хийгээгүй.

ТӨХ-ны дарга Д.Сугар:

-Тийм мэдээлэл огт сон­соо­гүй. Манайд лав ирүү­лээгүй.
Монгол Улсын Сангийн яам болон энэ асуудлын та­лаарх мэдээллийг мэ­дэж байх ёстой хүмүүс мэдэх­гүй, огт сонсоогүй гэсэн мэ­дээ­лэл өгч байна. Хэрэв ОХУ-ын Сангийн яамны ор­логч сайд  Димитрий Пан­кины мэдэгдэл үнэн бол “Монголросцветмет”-ээс Монгол Улсын төсөвт ор­дог чамгүй хөрөнгө үгүй бол­но гэсэн үг. Тиймээс монгол­чуу­дыг сандаргахгүйн тулд албаны хүмүүс худал хэлсэн үү. Эсвэл үнэхээр мэдэхгүй бай­­на уу. Үнэхээр мэдэхгүй байгаа бол дээрх мэдэгдэл цаа­наа ямар нэгэн далд санаа агуулж байна уу гэдэг нь сонин байгаа юм.

Тэрхүү мэдэгдэл нь сүү­лийн үед монголчууд толгой мэдэн зарим асуудлыг ший­дэх гэж зүтгэх болсонтой хол­боотой ч байж мэдэх юм. Ту­хайлбал, уран, уул уурхайн салбар болон төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэг зэ­рэг асуудалд монголчууд орос ах нарынхаа оролцоог авах­гүй байгааг анхааруулан өгч буй сануулгын нэг хэлбэр ч байж мэдэх юм. 

Р.САРАНГОО

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж