Төсвийн мэдээллийг авах боломжтой гэв

Хуучирсан мэдээ: 2011.02.09-нд нийтлэгдсэн

Төсвийн мэдээллийг авах боломжтой гэв

Монгол Улсын төсвийг бүрдүүлэх, зарцуулах үйл ажиллагааны хүрээнд жил бүр ДНБ-ий 30 гаруй хувьтай тэнцэх хэмжээний татварын орлогыг аж ахуйн нэгж, байгууллага, бизнес эрхлэгч, иргэдээс төвлөрүүлэн зарцуулж байна. Иймд татвар төлөгчдөөс татан төвлөрүүлж буй орлогыг хэрхэн төсвөөр дамжуулан хуваарилан зарцуулж буй талаар олон нийтэд мэдээллийг хүргэх нь зүйтэй. Үүнтэй уялдуулж Сангийн яамны зүгээс “Төсвийн ил тод байдлын http://www.iltod.gov.mn” цахим хуудсыг 2009 оноос хойш ажиллуулж байна.
“Төсвийн ил тод байдлын http://www.iltod.gov.mn” цахим хуудсаар дамжуулан Монгол Улсын төсөвтэй холбоотой эрхзүйн баримт, олон улсын байгууллагуудаас өгсөн зөвлөмж, тэдгээртэй байгуулсан албан хэлэлцээ, төсөв боловсруулах үйл явц, төсвийн тоон мэдээ, статистик, бодлогын шинж чанартай судалгаа, танилцуулгуудаас эхлээд тодорхой нэг төсвийн байгууллагын төсвийн мэдээллийг ч авах боломж хэн бүхэнд нээлттэй байна гэж Сангийн яамнаас мэдээллээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж