Уржигдар Украин улсын нутаг дэвсгэрт Монгол Улсын далбаатай усан онгоц живсэн хэрэг гарчээ. Хөлөг онгоцонд багийн дөрвөн гишүүн, найман зорчигч явснаас найман хүний амийг аварч, дөрөв нь сураггүй байгаа ажээ.
Далайд гарцгүй Монгол Улс өөрийн төрийн далбааг ашиглах эрхийг гадаадын усан онгоцонд түрээсэлдэг бөгөөд тэднээс живсэн, хориотой бараа тээвэрлэсэн зэрэг хэрэгт нэг бус удаа орооцолдож байсан юм. Өнөөдрийн байдлаар Монголын төрийн далбаатай 270 орчим хөлөг онгоц гадаад далайгаар зорчиж байна.
Д.ОЮУН