Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Хуучирсан мэдээ: 2010.10.13-нд нийтлэгдсэн

Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 10.00 цагаас эхэлнэ. Тус хуралдаанаар
 Орхон голын бохирдолтыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын тэтгэлэг, тэтгэмж, нийгмийн баталгааны тухай хуулийн төсөлд өгөх Засгийн газрын санал, дүгнэлтийн төсөл, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын хийх мэдээллийн тухай зэрэг асуудлыг авч хэлэлцэх аж. Мөн ”Эрүүл мэнд” үндэсний хөтөлбөр батлах тухай, Хөрөнгө гаргах тухай, Нууц асуудал зэрэг асуудал багтсан байна. Танилцуулах асуудлын жагсаалтад Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хэрэгжилт, Засгийн газрын 2010 оны есдүгээр сарын үйл ажиллагааны мэдээлэл,
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын гадаад томилолтын тухай оруулжээ.

Г.Дарь                                                                                            

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж