Мянган жилд нэг тохиолдох өвөл болно

Хуучирсан мэдээ: 2010.10.12-нд нийтлэгдсэн

Мянган жилд нэг тохиолдох өвөл болно

Ирэх өвөл мянган жилд нэг удаа тохиолдох хүйтэн өвөл болох талаар Оросын сайтуудад мэдээлэх болов. Европын орнуудад ч урьд өмнөхөөс хүйтэн өвөлд бэлтгэх болжээ. Ойрын хэдэн жилийн хамгийн хүйтэн өвөл айсуй байгаа гэнэ. Ирэх өвлийг л давчихвал хэдэн жилдээ өнтэй байх болно гэж сайтууд мэдээлэх болжээ. Харин Монголд налгар урт намар болж байна. Цаг уурчид болоод зурхайчид цас ахиу орох боловч өмнөх жилийнхээс арай дулаан өвөл болно хэмээн ярьцгааж байна. Гэхдээ хадлан тэжээл, бэлтгэлээ гайгүй базаавал хүйтэн, дулаан аль ч өвлийг манай малчид ажрахгүй давна гэдгээ мэдэж байгаа биз ээ.

                                 Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж