Courteney Cox ганц бие боллоо

Хуучирсан мэдээ: 2010.10.12-нд нийтлэгдсэн

Courteney Cox ганц бие боллоо

Жүжигчин Courteney Cox нөхөр David Arquette албан ёсоор гэр бүлээ
цуцлуулж буй тухайгаа өчигдөр зарлалаа. Тэд хэдийгээр эхнэр нөхөр байхаа
больж байгаа ч сайн найзууд мөн эцэг эх хэвээрээ үлдэнэ гэдгээ хэлсэн
байна.

“Бид бие биенээ илүү сайн ойлгож, эцэг эх байх үүргээ
ухамсарлаж байгаа. Магадгүй хэсэг хугацаанд тусдаа байснаар бид
тулгараад буй үл ойлголцолоо даван гарч, гэр бүлээ авч үлдэж магадгүй
юм” гэжээ. Хосууд 1996 онд “Scream” киноны зураг авалтын үеэр танилцсан
ба гурван жилийн дараа гэрлэсэн юм. Тэд зургаан настай охины хамт
амьдардаг. Тэд найз нөхдийнхөө хүрээнд хамгийн сайхан гэр бүлийн тоонд
ордог эвтэй хосуудын нэг байсан ба тэдний салалтын тухай мэдээ гэнэтийн
зүйл байсан тухай шуугицгааж байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж