Увс аймаг 4530 га талбайгаас 5373,6 тонн үр тариа хураан авлаа. Нэгэн үе баруун бүс нутгийн улаан буудайг тариалж, хөдөө аж ахуйн салбарт тэргүүлж байсан Баруунтурууны тариалалт эргэж сэргэх нөхцөл бүрдэж тус сум өнөөдрийн байдлаар 3485 га талбайгаас 3659 тонн үр тариа хураан авсан байна. Тус аймгийн Сагил сумын нутаг дахь Улаанхотгорын усалгаатай 325 га талбайгаас 660 тонн буюу нэг га талбайгаас 20,3 центнер улаан буудай хураан авсан нь га талбайгаас авах ургацаар аймагтаа тэргүүлж байна. Мөн аймгийн хэмжээнд 48500 тонн байгалийн хадлан бэлтгэснээс зөвхөн Тэс сум 15,5 мянган тонн хадлан бэлтгэсэн нь аймгийн бэлтгэсэн хадлангийн гуравны нэгийг энэ сум бэлтгэжээ. Тус аймаг 190 га талбайгаас 3648 тонн төмс, 115 га талбайгаас 3300 тонн хүнсний ногоо хурааж аваад байгаа аж.