УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 15.00 цагаас зарласан ч гишүүдийн ирц бүрдүүлэх гэсээр 15.30 цагт эхлэв. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Д.Арвин, Ц.Даваасүрэн нарын өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул гишүүдийн 75 хувийн саналаар хуулийг батлав. Ингэснээр УИХ нь Агаарын бохирдлыг бууруулах дэд хороотой болж, нэгэн шинэ бүтэц бий болов.
Хоёр дахь асуудал нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуулийн төсөл байлаа. Гэхдээ энэхүү хуулийн төсөл нь нууцын зэрэглэлд хамаарч байгаа учраас чуулганы нэгдсэн хуралдааныг хаалттай горимд шилжүүлж, сэтгүүлчдийг танхимаас гаргалаа.
Г.Дарь