Сансрын хөлөг жуулчлах нислэг хийлээ

Хуучирсан мэдээ: 2010.10.12-нд нийтлэгдсэн

Сансрын хөлөг жуулчлах нислэг хийлээ

Сансрын хөлөг хөөрч 13 мянга 700 метрийн өндөрт 25 минут үргэлжилсэн чөлөөт нислэг хийгээд Мохаве нислэгийн зурваст газардсан байна. Жуулчлах зориулалтаар АНУ-ын Virgin Galactic компанийн бүтээсэн Space Ship Two зөөгч сансрын хөлөг аравдугаар сарын 10-нд төлөвлөж байсан нислэгээ хийлээ гэж ИТАР-ТАСС агентлаг мэдээлэв. Энэ нь сансрын жуулчлал бие даасан салбар болох хоёр дахь алхмаа хийлээ хэмээн эрдэмтэд, судлаачид болон хувь хүмүүс үзэж байгаа юм. White Knight Two зургаан зорчигч, хоёр нисэгчийн багтаамж бүхий зөөврийн онгоц нь Space Ship Two зөөгч сансрын хөлгийн хамт нислэг үйлдэх зориулалттай ажээ. Туршилтын нислэгийг нарийн шалгуураар хийсний дараа 2012 оноос сансрын нислэг төлбөрт нислэг хийхээр төлөвлөж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж