Засаг дарга үүрэг даалгавар өглөө

Хуучирсан мэдээ: 2010.10.12-нд нийтлэгдсэн

Засаг дарга үүрэг даалгавар өглөө

Энэ сарын 11-нд аймгийн Засаг дарга Ч.Эрдэнэбаатар Хэрлэн сумын Засаг даргын тамгын газрын ажилтнууд болон Хот тохижилтын албаныхантай уулзаж, оны эхний 3 улиралд хийсэн ажлаа товч тайлагнасны дараа төрийн алба хаагчдын санал бодлыг сонсч, үүрэг даалгавар өгөв. Юуны өмнө сумын газар зохион байгуулалтын асуудалд анхаарах, аймгийн ЗДТГ-тай ажлаа нягт уялдуулж ажиллах, багийн засаг дарга нар мэдээллээ солилцож байх, Хэрлэн сумын 1-р багт хатуу хучилттай зам тавих, нийтийг хамарсан ажлыг сайн зохион байгуулах, зам дагуу тарьсан модыг арчилж тордох, нийгмийн эмзэг бүлгийн өрхүүдэд 400 шоо метр түлээ олгох бэлтгэл ажлыг хангах зэрэгт анхаарч ажиллах үүрэг даалгавар өглөө.

Г.Батзориг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж