
Түүнчлэн iPad 2-ын зарим нэг онцлогоос дурьдвал энэхүү таблетад FaceTime камерыг суурилуулсан бөгөөд график боловсруулалт нь илүү хурдан болж, санах ойн багтаамж илүү өндөр болсон байна. Харин дэлгэцийн хувьд өмнөх загвартайгаа ижил байх юм байна. Зарим нэг хүмүүс iPad 2-ыг 4G хөдөлгөөнт интернэтийн шилэн кабельд холбогдох холболттой болно хэмээн таамаглаж байсан ч, энэ нь ямар ч ор үндэсгүй зүйл гэдгийг дээрх мэдээлэлд бичсэн байна. iPad 2 ирэх дөрөвдүгээр сараас эхлэн худалдаанд гарч эхлэх ажээ.
Б. Энхцэцэг