Хvзvvндээ дєнгєтэй Padaung эмэгтэйчvvд 23 фото

Хуучирсан мэдээ: 2010.10.12-нд нийтлэгдсэн

Хvзvvндээ дєнгєтэй Padaung эмэгтэйчvvд 23 фото

Мянмар
улсын урд болон зvvн урд хэсэгт амьдардаг Karen омгийн бас нэгэн жижиг
ястан болох Kayan овгийнхон нь дотроо дєрвєн жижиг хэсэгт хуваагддаг.
Тэдний нэг болох Kayan Lahwi гэгддэг аймгийн Padaung хэмээн нэрлэгддэг
хvмvvсийн эмэгтэйчvvд хvзvvндээ гуулин цагираг зvvдэг байна. Жуулчид
тэднийг "урт хvзvvт", "анааш хvзvvтнvvд" гэхчилэн нэрлэдэг. Энэхvv
уламжлалт зан заншил нь эрт цагийн бvсгvйчvvдийг эр нєхрєєсєє зугтаан
хєрш тосгон руу явах боломжийг нь хязгаарлахын тулд хийгдсэн гэж
яригддаг. Урт удаан хугацааны явцад хєрш тосгон руу зугтаагсад vгvй
бoлсон ч энэ уламжлал vлдэж хоцорсон байна. Орчин vед зарим бvсгvйчvvд
нь хvзvvний цагиргаа авч байгаа ч ихэнх нь ер бусын урт болон сунасан
хvзvvндээ энэ євєрмєц гоёлоо зvvсээр байхыг илvvд vздэг аж. Олон жилийн
турш тасралтгvй зvvж ирсэн энэхvv цагираг нь тэдний бие махбодийн
салшгvй нэг хэсэг мэт санагдах болжээ. 2008 оны сvvлээр дvрвэгчдийн
баазад ирсэн олон залуу бvсгvйчvvд хvзvvвчээ авч хаясны дотор 40 жил
цагираг зvvсэн эмэгтэй байсан бєгєєд тэрбээр цагиргаа авсны дараах гурав
хоногт жаахан эвгvй байсан гэсэн байна. Хэдийгээр олон хvмvvс энэ
уламжлалыг эсэргvvцэж, vгvй болгохыг хvсч байгаа ч єнєє хэр зарим нэг
Padaung-уудын тосгонд охид эмэгтэйчvvд нь гуулин цагиргаа зvvсээр байгаа
гэнэ.
үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж