
Өнөөдөр Өвөрхангай аймгийн цагдаагийн хэлтсийн эргүүл хамгаалалтын ажилтануудад тусгай тоноглол бүхий мотоцикль хүлээлгэн өглөө. Аймгийн засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгасаны дагуу аймгийн төвд хөдөлгөөнт эргүүлийн үйл ажиллагааг тогтмолжуулах, сайжруулах зорилт тавьж ажилласны дүнд өнөөдөр Арвайхээр хотод 8 эргүүл шөнийн 02 цаг хүртэл ажиллаж байгаа билээ. Тус эргүүлүүдийн ажлыг хөнгөвчлөх, ард иргэд алслагдсан баг хороодод хүрч ажиллахын тулд хөдөлгөөнт эргүүлүүдэд хөл залгах унаа тэрэг хамгийн чухал юм. иймээс аймгийн төсвөөс хөрөнгө оруулалт хийж Цагдаагын хэлтэст 10 мотоциклийг гардуулан өглөө. Тод хүлэг компани Аймгийн засаг даргын тамгийн газрын захиалгаар Бүгд найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэсэн Хенсим брэндийн тусгай тоноглол бүхий тус мотоцинклуудыг захиалан оруулж ирсэн байна. Нэг бүр нь 1.4 сая төгрөгний өртөгтэй бөгөөд нэг жилийн батлагаа олгож байгаа юм байна.
Б.Батчимэг