Азийн наадмын багийн төрлүүдийн оноолт гарлаа

Хуучирсан мэдээ: 2010.10.12-нд нийтлэгдсэн

Азийн наадмын багийн төрлүүдийн оноолт гарлаа

БНХАУ-ын Гуанжу хотноо арваннэгдүгээр сарын 12-27-ний өдрүүдэд зохиогдох Азийн 16-р наадмын багийн спортын төрлүүдийн сугалаа явагдаж, оноолт тодорлоо. Монголын баг тамирчдын хувьд эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд Туркменистаны багийн хамт С хэсэгт өрсөлдөх бол гандболчид А хэсэгт Катар, Хятад, Япон, Саудын Араб болон Энэтхэгийн багийн хамт өрсөлдөхөөр сугалаа таарчээ. Түүнчлэн регбийн төрөлд мөн А хэсэгт Япон, Хонконг, Тайланд болон Малайзын багийн хамт өрсөлдөх юм.
Харин волейболын спортын төрөлд Монголын эрэгтэй баг тамирчид тэмцээний С группт Саудын Араб, Иран, Индонез болон Туркменистаны багийн хамт, харин эмэгтэйчүүд А хэсэгт Хятад, Тайланд, БНСУ болон Тажикистаны хамт өрсөлдөхөөр болсон байна.

Сагсан бөмбөг: Эрэгтэй

А хэсэг: Хонконг, БНАСАУ, Кувейт
В хэсэг: Саудын Араб, Филиппин
С хэсэг: Туркменитан, Монгол
D хэсэг: Афганистан, Энэтхэг

Гандбол: Эрэгтэй

А хэсэг: Катар, Хятад, Япон, Саудын Араб, Энэтхэг, Монгол
В хэсэг: Кувейт, Иран, БНСУ, Бахрейн, Хонконг

Регби: Эрэгтэй

А хэсэг: Япон, Хонконг, Тайланд, Малайз, Монгол
В хэсэг: БНСУ, Хятад, Шри-Ланка, Энэтхэг

Волейбол: Эрэгтэй

А хэсэг: Хятад, Тайвань, Тайланд, Пакистан
В хэсэг: БНСУ, Казахтсан, Вьетнам, Энэтхэг
С хэсэг: Саудын Араб, Иран, Индонез, Туркменистан, Монгол
D хэсэг: Катар, Япон, Мьянмар, Кувейт, Хонконг

Волейбол: Эмэгтэй

А хэсэг: Хятад, Тайланд, БНСУ, Тажикистан, Монгол
В хэсэг: Япон, Тайвань, Казахстан, Энэтхэг, Мальдив, БНАСАУ

Ш.Тэргэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж