Paris Motor Show 2010 энэ сарын 17-ныг дуустал vргэлжилнэ 21 фото

Хуучирсан мэдээ: 2010.10.12-нд нийтлэгдсэн

Paris Motor Show 2010 энэ сарын 17-ныг дуустал vргэлжилнэ 21 фото

Дэлхийн
хамгийн анхны автомашины шоу 1898 онд зохион байгуулагдаж байсан нь
єдгєє Paris Motor Show нэртэйгээр хоёр жил тутамд нэг удаа зохион
байгуулагдаж байгаа билээ. Францын автомашины vйлдвэрлэлийн анхдагч
Albert de Dion-ы санаачилгаар анх зохиогдож байсан энэхvv шоу анхандаа
жил бvр зохиогдож байгаад 1976 оноос хойш хоёр жилд нэг удаа зохион
байгуулагдах болсон байна. Парис хотод намрын улиралд зохион
байгуулагддаг олон улсын томоохон авто шоуны нэг болох тус шоу энэ жил
10-р сарын 2-ноос 10-р сарын 17-ныг дуустал vргэлжилж байгаа бєгєєд "The
Incredible Collection 2: automobile manufacturers collections and
museums" гэдэг сэдвийн дор зохиогдож байгаа ажээ. Шинээр vйлдвэрлэгдэн
гарч байгаа машинууд болон concept машинуудыг танилцуулдаг Paris Motor
Show-ны энэ жилийн шоун дээр дэлхийд нэр хvндтэй олон арван автомашин
vйлдвэрлэгч компаниуд vйлдвэрлэлтэнд оруулж байгаа шинэ загварын
автомашинууд болон туршилтын тємєр хєлгvvдээ авчирсан байна. Шоуны эхний
єдєр Британий спорт болон уралдааны машин vйлдвэрлэгч Lotus компани
бvхний анхаарлын тєвд байсан нь тус компани шоунд зориулж Lotus Elite,
Lotus Esprit, Lotus Elise, Lotus Elan, Lotus Eterne холимог хєдєлгvvрт
суудлын хєнгєн тэрэгтэйгээ ирсэн явдал байв. Lotus-аас гадна нэр хvнд
бvхий цєєн хэдэн брэндvvд байснаас нэр дурдвал тансаг зэрэглэлийн брэнд
Bentley єєрийн Bentley Continental GT маркын машинтайгаа ирсэн байжээ.
Paris Motor Show 2010 шоуны бас нэгэн тэмдэглvvштэй зvйл нь бvх
автомашин vйлдвэрлэгчид хvрэлцэн ирсэн явдал юм. Италийн тансаг
зэрэглэлийн машины Maserati брэнд Maserati GranTurismo MC Stradale
машинаа авчирсан нь энэхvv тємєр хєлгєє Maserati цувралын хамгийн
хурдан, хамгийн хєнгєн, хамгийн хvчирхэг машин гэдгийг батлахаар
авчирсан байжээ. Францын Peugeot брэнд тансаг сайхан Peugeot 508 болон
HR1 Concept-оо авчирснаас гадна хоёр єєр шалтгаантайгаар шоунд хvрэлцэн
ирсний анхных нь авто шоуг vзэж сонирхох, нєгєє нь 200 жилийнх нь ой
тохиож байгаа явдал байсан байна. Азийн тэргvvлэх авто брэнд Nissan
бусдаас онцгой зvйл барихыг хvсэн авчирсан нь Townpod EV concept байлаа.
Мєн Ferrari брэндийн Ferrari SA Aperta, Porsche 911 Carerra GTS, Exagon
Motors Furtive eGT, 2011 Infiniti G37 IPL Convertible concept, Hyundai
i20 Sport Brabus, германы алдарт Mercedes-Benz компани 2012
Mercedes-Benz CLS, Range Rover 2011 Range Rover Evoque шинэ машинтайгаа,
Audi A1 1.4 TFSI, Volvo брэнд S60 and V60 R-Design, BMW компани 2011
BMW X3, жижиг гэр бvлийн машины Opel Astra брэнд 2011 Opel Astra Sports
Tourer-тайгаа, Ford компани шаргуу сурталчилж байгаа 2012 Ford Focus ST
загвартайгаа, Lamborghini брэнд Sesto Elemento concept-оо, Porsche
компани 2011 Porsche 911 Speedster, дэлхийн хамгийн том автомашин
vйлдвэрлэгчдийн нэг Volkswagen компани 2011 Volkswagen Passat шинэ
машинтайгаа хvрэлцэн ирж танилцуулж байгаа аж.
Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж